БНЭУ-ын Засгийн газраас Монгол улсын мэдээлэл холбооны  салбарт  буцалтгүй тусламж үзүүлэхээр тохиролцож уг ажлын хүрээнд ШУТИС-ийн Холбоо, Мэдээллийн Технологийн Сургуульд “Шри Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээлэл Холбооны Технологийн Сургалтын төв”-ийг 2002 оны 10-р сард байгуулсан бөгөөд мэдээллийн технологийн олон улсын түвшинд зөвшөөрөгдсөн MICROSOFT, CISCO SYSTEM болон SUN MICROSYSTEMS компаниудын сертификатчлагдсан сургалт болон мэдээллийн технологийн бусад чиглэлийн сургалтыг явуулдаг.

CISCO сургалт

CISCO компани нь сүлжээний тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн том компани бөгөөд орчин үед CISCO гэдэг үг сүлжээ гэдэг үгтэй салшгүй холбоотой болтол танигдаж чадсан дэлхийн бренд юм.Cisco  компани нь 1997 оноос эхлэн өөрийн бүтээгдэхүүн дээр ажиллах чадвартай сүлжээний инженер бэлтгэх Cisco academy -ийг байгуулан одоогоор дэлxийн 165 оронд 10.000 гаруй Cisco Academy ажиллаж байна. ШУТИС, МХТС-ийн Cisco Academy нь 2002 оноос эхлэн Cisco CCNA-н 4 модулын сургалтыг явуулж байна. Cisco academy  нь тодорхой сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж, онлайнаар шалгалт авсаны дараа тэнцсэн хүмүүст Cisco-ийн сертификат олгодог бөгөөд энэ сертификат нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий ихээхэн эрэлттэй сертификат юм.Cisco-ийн сертификат-ийг ерөнхийд нь Assiociate (CCNA), Professional (CCNP), Expert (CCIE) -гэж 3 түвшинд хуваадаг. Үндсэн шалгалт Routing and Switching- байдгаас гадна xүсвэл Design, Voice, Wireless, Security, Data center гэх мэт төрлүүдээр шалгалт өгч болдог (CCNA Voice, CCNP Voice, CCIE Voice гэх мэт).